card

Захирлын мэндчилгээ

"Гранд минералс"  ХХК-тэй хамтран ажилладаг түншүүд болон харилцагч та бүхний энэ өдрийн амар амгаланг эрж, эрхэлж буй ажил үйлсэд тань амжилт хүсье.

Манай байгуулагын гол зорилго нь аюулгүй ажиллагааг эрхэмлэн далд уурхайн үндэсний нэвтрэлт, олборлолтын шилдэг оператор компани болох юм.  Байгууллагын зүгээс бизнесийн бүхий л төрлийн үйл ажиллагаандаа олон улсын стандарт, хамгийн сүүлийн үеийн шалгарсан техник, технологийг тэргүүн эгнээнд нэвтрүүлж ажиллах бодлого баримталсаар ирсэн нь бидний үндэснийхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилтыг хангаж ажиллахад чухал ач холбогдолтой гэдэгт бид бат итгэлтэй байна.

Бид цаашдаа ч үнэ цэнэ, бүтээмжээ тасралтгүй нэмэгдүүлэх замаар эрхэм харилцагч, хэрэглэгч нартаа хамгийн өндөр үр дүн, үнэ цэнэ, өгөөжийг хүргэхийг эрхэмлэн зүтгэх болно.

"Гранд минералс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Бямбацогт

Товч танилцуулга

“Гранд минералс” ХХК нь  Уул уурхайн салбарын далд уурхайн малталт, нэвтрэлт болон хүдэр олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй үндэсний компани юм.  Манай компанийн сүүлийн ажлын явцаас дурьдвал 2018 оны 1 сараас эхлэн одоог хүртэл Баянхонгор аймгийн Цагаан Цахирын алтны үндсэн ордын уурхайд далд уурхайн малталт, нэвтрэлт болон хүдэр олборлолтын ажлыг гэрээгээр гүйцэтгэж байгаа бөгөөд цаашид Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт орших Цагаан Чулуутын  алтны ордын далд уурхайн нэвтрэлтийн ажлыг “Хонгорын орд” ХХК-тай мөн Төв аймгийн Заамар сумын нутагт орших Нарийн Голын алтны ордын далд уурхайн нэвтрэлтийн ажлыг “Нарийн гол гоулд” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байна.

Товч танилцуулга