Ажилд авах журам
I . БҮРДҮҮЛЭЛТ ХИЙХ ҮЕ ШАТ
Ажил горилогчоос доорх материалыг бүрдүүлж авна.
- Анкет /байгууллагын анкетыг веб сайт, эсвэл компанийн ажлын байранд ирж бөглөсөн байх/
- Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар
- Цээж зураг /сүүлийн 3 сарын дотор авхуулсан байх/
- Иргэний үнэмлэхний хуулбар / ТҮЦ машины лавлагаа /
- Бусад нэмэлт материал /шаардлагатай тохиолдолд/
Жич: Ажил горилогч нь тухайн ажлын байранд тавигдсан шаардлагуудыг бүрэн хангасан байх
II. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ХИЙХ ҮЕ ШАТ
- Анкет бүртгэл хөтлөх
- Анкет шалгаруулалт хийх
- 1-р шатны ярилцлага хийх /анкет шалгаруулалтанд тэнцсэн байх/
- 2-р шатны дэлгэрэнгүй ярилцлага хийх /эхний ярилцлаганд тэнцсэн байх/
- Тэнцсэн тохиолдолд ажилд авах шийдвэр гаргах /Тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулах/